Сайхан бүсгүй танд...
Хүний биеийн хамгийн том талбайг эзэлдэг эртхэн бол "арьс". Бид аль нэг эрхтэнээ өвдөхөд өөрт байгаа бүх боломжоороо эмчилж, эдгээхийг хичээдэг. Тэгсэн атлаа "арьс" гэмтэх үед төдийлөн тоохгүй орхиж, цаашлаад "арьсаа арчлах" гэдгийг үнэтэй бүтээгдэхүүн түрхэх, гоо сайханд орох төдийхнөөр ойлгож тоомжиргүй хандах нь элбэг. Харин бид хүн бүрд "Эрүүл арьс хамгийн үзэсгэлэнтэй. Арьсаа арчлах нь эрүүл мэнддээ анхаарч буй байдал мөн" гэдгийг түгээхийн тулд энэхүү хичээлийг бэлтгэн хүргэж байна.
Батга гарах, арьс хуурайших, харших зэрэг нь хэнд ч тохиолдож болох асуудал тул өглөө сэрэхэд гарсан нэг батганаас болж хэдэн хоногоор сэтгэл дундуур бүү яваарай. Өөрийн арьсны онцлогтоо тохирсон арчилгааг олж мэдснээр та эрүүл арьстай байх бүрэн боломжтой. Мэдээж, эрүүл арьс хамгийн үзэсгэлэнтэй.
Хичээлийн агуулга
Энэхүү хичээлээр та арьс арчилгаа гэж юу болох, арьсны төрлүүд ба тэдгээрийн ялгаа, арьсны асуудлуудад тохирсон орц найрлага, арчилгаа мөн арьс арчилгааны тухай түгээмэл асуултын хариултуудын тухай олж мэдэх болно. Хичээлийн онцлог:
- Арьс арчилгааны ямар ч мэдлэг шаардахгүй.
- Бүх насныханд зориулсан.
- Үнэ төлбөргүй.
- 3 бүлэг, 9 видео хичээлтэй.
- Нэг хичээл дунджаар 5-10 минут үргэлжилнэ.
- Хичээл бүрийн төгсгөлд 3 асуулт оруулсан.
Та арьс арчилгаанд огт сонирхолгүй эсвэл ямар ч мэдлэггүй байж болно. Гэхдээ хичээл дуусахад та "Арьс арчилгаанд дурлагч" болсон байна гэдэгт итгэлтэй байна.
Танд амжилт хүсье!
Хичээлийн задаргаа
Бидний тухай
Монголын арьс арчилгааны тэргүүлэгч платформ www.beautysecrets.mn нь 5 жилийн өмнө найзуудтайгаа гоо сайхны мэдлэг солилцохоор нээсэн "Beauty Secrets" facebook группээс үүсэлтэй гэвэл та итгэх үү?
Байгуулагдсан цагаасаа эхлэн албан ёсны эрхтэй шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, нийгмийн хариуцлагатай байх, салбартаа манлайлж бусад компаниуддаа үлгэр дуурайл үзүүлэх, зөв бизнесийн соёлд уриалах, хамгийн чухал нь хэрэглэгчдийнхээ хүсч буй үйлчилгээг хүргэхийн төлөө хичээсээр өнөөдрийн Beauty Secrets брэндийг бүтээсэн билээ.
Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хүчирхэг платформыг бүтээхэд хамгийн чухал нь үнэнч хэрэглэгчдийн маань санал сэтгэгдэл, дэмжлэг байдаг тул таныг энэ урт аялалд бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Арьс арчилгаа хүн бүрд хамаатай
Бохирдсон арьсаа угааж цэвэрлэх, хуурайшсан үед нь тос түрхэх зэрэг хүн бүрийн өдөр тутамд хийдэг үйлдвэл нь арьс арчилгааны салшгүй нэг хэсэг. Иймд эрэгтэй хүн арьсандаа анхаарвал эмэгтэйлэг, эмэгтэй хүн гоо сайханд ордоггүй бол хангалттай "хангалттай эмэгтэйлэг биш" гэсэн үзлийг үргэлж залруулж, зөв ойлголтыг түгээж байгаарай.
Буруу арчилгаа эрүүл мэндэд хортой
Арьс нь дотоод эд, эрхтнүүдийг гадаад орчноос тусгаарлаж, хамгаалах чухал үүрэгтэй. Арьсанд хүрч буй бүхэн арьсны гүнд нэвтэрч эрүүл мэндэд нөлөөлөх чадвартай байдаг. Иймд өөрийн арьсны онцлогоо мэдэхэд цаг гаргаж, бүтээгдэхүүн сонгохдоо баталгаат байдал, орц найрлагыг ялгаж мэдэхүйц мэдлэгтэй байгаарай.
Арьсны асуудлууд сэтгэлзүйд нөлөөтэй
Өсвөр насандаа батганы асуудалтай байсан хүүхдүүдийн 30-50% нь өөртөө итгэлгүй, сэтгэл гутралтай, өөрийгөө бусдаар дор гэж үзэх бэрхшээлтэй тулгардаг гэсэн судалгаа байдаг. Иймд арьсан дээр үүссэн асуудлаар нь хүмүүсийг гоочилж, дүгнэлгүй өөрийн мэдлэгээ хуваалцаж нэгэндээ туслаж байгаарай.